Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Сонгинохайрхан дүүргээс маань хоёр Улсын аварга фермер, нэг Улсын аварга тариаланч тодорсон. Мөн хоёр Нийслэлийн тэргүүний фермер, нэг Нийслэлийн тэргүүний тариаланч шалгарсан юм. Эдгээр Улс, Нийслэлийн аваргуудын шагналуудыг Монгол түмний минь уламжлалт цагаан сарын битүүний өдөр буюу өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
