.jpg)
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын дунд “Спорт наадам-2015” тэмцээн зохион буайгуулагдлаа. Өнгөрөгч Бямба гаригт дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний 017-р ангийн спорт зааланд явагдсан тус спорт наадамд нийслэл, дүүргүүдийн 240 гаруй төрийн албан хаагч гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр хүч, авьяас, чадвараа дайчлан өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны тэмцээнийг энэ жилийн тэргүүн байр, “Шилжин явах цом”-ийн эзэн Баянзүрх дүүрэг зохион байгуулахаар боллоо.
Тэмцээний дүн:
Гар бөмбөг:
Эмэгтэй
1-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ
2-р байр – Нийслэлийн ЗДТГ
3-р байр – Багахангай дүүргийн ЗДТГ
Эрэгтэй
1-р байр – Баянгол дүүргийн ЗДТГ
2-р байр – Нийслэлийн ЗДТГ
3-р байр – Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Сагсан бөмбөг:
Эмэгтэй
1-р байр – Багануур дүүргийн ЗДТГ
2-р байр – Нийслэлийн Засаг даргын ЗДТГ
3-р байр –Баянзүрх дүүргийн ЗДТГ
Эрэгтэй
1-р байр – Нийслэлийн Засаг даргын ЗДТГ
2-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ
3-р байр – Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Дартс:
1-р байр – Баянзүрх дүүргийн ЗДТГ
2-р байр – Нийслэлийн ЗДТГ
3-р байр –Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байр – Баянзүрх дүүргийнЗДТГазрын баг “Шилжин явах цом”, Өргөмжлөл, 400.000 төгрөгөөр
2-р байр –Нийслэлийн ЗДТГазрын баг Өргөмжлөл, 300.000 төгрөгөөр
3-р байр – Сүхбаатар дүүргийн Нийслэлийн ЗДТГазрын баг Өргөмжлөл 200.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Мөн төрөл тус бүрд шилдэг тоглогчоор шалгаруулсан.
1. Дартсын тэмцээний
· шилдэг эмэгтэй тоглогчоор НЗДТГ-ын тамирчин н.Хулан
· шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин С.Гантулга
2. Сагсан бөмбөгийн тэмцээний
· шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин, Засаг дарга Д.Пүрэвдаваа
· шилдэг эмэгтэй тоглогчоор Багануур дүүргийн ЗДТГ-ын тамирчин О.Орхонцэцэг
3. Гар бөмбөгийн тэмцээний
· шилдэг эрэгтэй тоглогчоор СХД-ийн ЗДТГ-ын тамирчин А.Батсайхан
· шилдэг эмэгтэй тоглогчоор БЗД-ийн ЗДТГ-ын тамирчин Б.Уянга
нар шалгарч “Цом”, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
