.jpg)
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт хийж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд анхны 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдаж өнгөрсөн 10 дугаар сард оршин суугчдаа хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 4 сарын 16-ны өдөр тус дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 270 айлын 2 блок барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
онгинохайрхан дүүргийн 1, 2-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2700 айлын 20 блок орон сууцны барилга, 920 хүүхдийн сургуулийн 2 барилга, 250 болон 300 хүүхдийн цэцэрлэгийн барилга, худалдаа үйлчилгээ, эмнэлэгийн барилга зэрэг цогц хорооллыг барьж байгуулна.
Шав тавих ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд болон төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” ХХК-ийн удирдлагууд мөн иргэдийн төлөөлөл оролцсон юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
