ТЕНДЕРИЙН УРИЛГА

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо[1] :

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИК ХУДАЛДАН АВАХ” (ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ ПОМП)

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДЗДДХААА/202201002

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тусгай зориулалтын техник худалдан авах” (Үерийн ус зайлуулах помп) СХДЗДДХААА/202201002 тоот ажлыг  гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)хаягаар өөрийн ААНБ-ийн хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. /Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна/. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар, 302 тоот

Утасны дугаар: 7000-0717, 7000-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn

 

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.