ТЕНДЕРИЙН УРИЛГА
|
|
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр
|
|
|
Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг)
|
|
|
Тендер шалгаруулалтын дугаар:СХДХААА/202202061 |
Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 11 422 000 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөврөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг улаа хийж гүйцэтгэсэн байх;
- 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байх;
- Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол улс, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж Нутгийн захиргааны нэгдсэн байр, Худалдан авах ажиллагааны алба, 302 тоот
Утас: 70000717 70000771
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
