ТЕНДЕРИЙН УРИЛГА

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо[1] :

2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хуучин барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар засварлан тохижуулах

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202201059

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хуучин барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар засварлан тохижуулах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 6,388,000 (зургаан сая гурван зуун наян найман мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]  

 

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Тендер оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-       2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;

-       2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна;

-       Төсөвт өртгийн 50 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

                                                                                                                                  

 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн                   захиргааны нэгдсэн байр, 302 тоот

Утасны дугаар: 7000-0717, 700-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[3]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.