
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.21/ боллоо. Энэ удаагийн хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явуулав. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар нийт удирдлагуудад танилцууллаа. Энэ үеэр Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, санал солилцлоо. Хурлын төгсгөлд нийт байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын 2022 оны хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд “Covid-19” халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, Барилга угсралтын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн далан, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг, даалгаврыг Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг өглөө.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
