ТЕНДЕРИЙН УРИЛГА

8

ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо :

2022 оны 03 дугаар сарын 02 өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил-1(СХД)

 

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202212044

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил-1(СХД)-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,000,000 (хоер сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

     

      Үүнд:

-       2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;

-        2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй    байх;

     -    Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,                                                                                        Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     Утас: 7000 0717 , 7000 0771






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.