.jpg)
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхийн Төлөвлөгөөний газраас Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж боловсруулах ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн.
Хорооны түвшинд хийж боловсруулсан газрын зураглалуудыг багтаасан manaikhoroo.mn цахим онлайн газрын зураглалын сантай
болсноор иргэд, оршин суугчид болон төрийн албан хаагчид дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, цаашид төлөвлөлтөнд ашиглах боломжтой болсон юм. Иргэдийн оролцоотой хороодын түвшинд боловсруулагдсан тус систем нь зураглалыг оруулах, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд гар ажиллагаа ихтэй, аюулгүй байдал сул зэрэг дутагдалтай байсныг HMTL5, CSS3, Java, Jquery програмчлалын хэл ашиглан шинэчлэн сайжруулсанаар газрын зураглалын санг баяжуулахад илүү хялбар, ажлын ачааллыг багасгасан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй болсон.Дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас 32 хорооныхоо онлайн газрын зураглалыг хийж manaikhoroo.mn сайтад байршуулсан бөгөөд шинэчлэн сажруулах ажлыг цаг тухайд нь хийж байгаа юм. Тус албанаас Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран Manaikhoroo.mn цахим системийг хороодын албан хаагчид ашиглах чадвар олгох сургалтыг 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болоод байна. Энэхүү сургалтад дүүргийн нийт 32 хорооны зохион байгуулагчид хамрагдах юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
