ЕБС-ИЙН УДИРДЛАГУУД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын дунд мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 34 сургуулийн захирал, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн удирдлагууд оролцсон бөгөөд сургалт дараах агуулгын хүрээнд явагдлаа. Үүнд;

1.    Засаг даргын үйл ажиллагааны 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах

2.    Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2021 оны биелэлт, тайлангийн дүнгийн хурал

3.    Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2022 оны төсөл

4.    ДИТХ-ын 2021 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Боловсрол” төслийн хэрэгжилтийг хангах, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл зэрэг багтаж байна.

“Боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай өгөхөд бэлтгэхийн тулд “BOOM” төсөл, сурагчдын гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “IELTS-600” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.