.jpg)
Ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх, татварын талаар ойлголт өгөх зорилгоор дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн хүүхдүүдэд “Татвар бидний ирээдүй” сэдэвт хичээлийг 04-р сарын 21-ний өдрөөс 4-р сарын 27-ны өдрүүдэд сургалтын баг гарган нийт 10 сургуулийн зааланд зохион байгууллаа. Сургалтад 80-р сургууль, 81-р сургууль, 86-р сургууль, 62-р
сургууль, 9-р сургууль, 12-р сургууль, 76-р сургууль, 36-р сургууль, 76-р сургууль, 82-р сургууль, тусгай сургуулиудын нийт 956 сурагч хамрагдсан юм. Сургалтын төгсгөлд хүүхдүүд ээж, аавынхаа төлсөн татвараар боловсрол эзэмшиж, эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаадаа талархал илэрхийлэн ил захидал бичлээ. Хүүхдээр нь дамжуулан аав, ээжид нь “Татвар төлөгч танд баярлалаа” талархалыг илэрхийлсэнээрээ онцлог сургалт болж чадсан. Сургалтыг зохион байгуулахад идэвхтэй оролцон анги танхим, техник хэрэгсэлээр ханган хамтран ажилласан сургуулийн удирдлага, сургалт хариуцсан менежер , анги удирдсан багш нартаа баярлалаа. Нийслэлийн Татварын газрын дарга хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд, нийслэлийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Ганхүү нар 04-р сарын 23-ны өдөр дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, нийт байцаагчидтай уулзлаа. Татварын хэлтсийн Төрийн захиргаа хууль эрх зүйн тасгийн дарга Д.Цагаанцоож хэлтсийн үйл ажиллагаа, төсвийн орлогын төлөвлөгөө гүйцэтгэл, 2015 оны 01-р улиралд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж , Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн татварын улсын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнэ татварын албанаас шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа. Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг нэг цэгийн үйлчилгээний тасгийн ажилтай танилцан татварын улсын байцаагчдаас ажлын байрны нөхцөл, техник тоног төхөөрөмжийн хангалт хэр байгаа байгаа талаар асууж, байцаагчдын саналыг сонсон цаашид дэмжиж ажиллан гэдгээ илэрхийллээ.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
