Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг угтан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Чингис СООСЭ" олон улсын харилцааны сургуультай хамтран 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчдын ар гэрт тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг өнөөдөр /2022.03.11/ зохион байгууллаа. Аяны хүрээнд Зэвсэгт хүчний 013, 311 дүгээр ангийн захирагч нар өдрийн чөлөө олгож, хугацаат цэргийн хоёр алба хаагч ар гэрийхэнтэйгээ баяр хөөртэй уулзлаа. Мөн "Чингис СООСЭ олон улсын харилцааны сургуулийн оюутнуудын хандивласан тусламжийн зүйлсийг гэр бүлд нь өгсөн юм. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагч нартаа удахгүй тохиох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
