Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аас хэрэгжүүлж байгаа "БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-нд нэгдэн 05 дугаар сарын 16-ны өдөр "Ирээдүй" цогцолбор сургуульд эко
орчин бүрдүүлэх зорилгоор хайлаас, шар хуайс, агч, чацаргана, гүйлс, үхрийн нүд, монос зэрэг 7 төрлийн 2000 мод тарилаа. Сургуулийн орчинд мод тарьсанаар суралцагчдын экологийн боловсрол дээшилж, байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл төлөвшин, эрүүл орчинд суралцаж, ажиллаж хөдөлмөрдөх нөхцөл бүрдэнэ.
Тарьсан модондоо арчилгаа хийж, хамгаалж, ургуулахыг Ирээдүй цогцолборын сургуулиуд хариуцах юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
