Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 104-р сургуулийн дэргэдэх МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний "Энэрэл" клубийн гишүүд өнөөдөр тангараг өргөлөө. Энэ үеэр клубийн гишүүн хүүхдүүд маань эцэг, эхчүүддээ нэг, хоёрдугаар улиралд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан юм. Хүмүүнлэгийн үйлсийн төлөө үе тэнгийн хүүхдүүдээ уриалан клубийн үйл ажиллагаагаа сурталчлан хүмүүнлэгийн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг "Энэрэл" клубийн гишүүд, манлайлагч дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. МУЗН-ийн гишүүн бүр бусдаас хариу нэхэлгүй сэтгэлээсээ тусалдаг гэгээн үйлстнүүд билээ. Хүүхэд, багачууд маань бие, биенээсээ зөв үлгэр дуурайлал авч хүмүүжих нь эрүүл нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй явдал юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
