ТЕНДЕРИЙН УРИЛГА

2

           

Огноо[1] :

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

ӨВЛИЙН СПОРТЫН ОРДНЫ БАРИЛГА (УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ)

Тендер шалгаруулалтын дугаар:

БТСУХ/202212003

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Өвлийн спортын ордны барилгын ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 190,000,000 (нэг зуун ерэн сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]  

 

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] “Эрхтэй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Тендер оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-       2017, 2018, 2019, 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх.

-       2017, 2018, 2019, 2020, 2021 оны аль нэг жилд борлуулалтын орлогын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байна.

-       Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.  

 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн                   захиргааны нэгдсэн байр, 302 тоот

Утасны дугаар: 7000-0717, 700-0771

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[3]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.