ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

3

2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр

            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголдын 8,9,10,11,13 дугаар гудамжны айл өрхүүдийг төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлын зураг төсөл боловсруулах  ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь СХДХААА/202203062 болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

1.    Улсын бүртгэлийн гэрчилгээ

2.    Тусгай зөвшөөрөл

3.    Борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

4.    Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх ба гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

5.    Мэргэшсэн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдэээллийг ирүүлнэ.

6.    Монгол улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер зарласан өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Мөн дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нэээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна: Үүнд:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим тодорхойлолт

2.    Шүүхийн төрөлжсөн архивын цахим тодорхойлолт

3.    Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим тодорхойлолт

4.    Харилцагч банканд өр төлбөргүй гэсэн тодорхойлолт

5.    Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан татварын цахим тодорхойлолт (Хуудасны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар) ирүүлнэ.

   Чадварыг нэмэгдүүлэх сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгэээд нэмэлт мэдэээллийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутын дотор ирүүлнэ.

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Нутгийн захиргааны нэгдсэн байр,

3 давхар 302 тоот, Худалдан авах ажиллагааны алба

Утас: 70000717, 70000771

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.