АХМАДЫН БОЛОН СПОРТ ХОРОО ХАМТРАН ИРГЭДИЙГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ХИЧЭЭЛЛЭХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАНА

1
 
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороо болон Ахмадын хорооны төлөөллүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын хүрээнд Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Сосорбарам, Ахмадын хорооны дарга П.Самдан нар Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй "Илүүдэл жингүй-Эртэч монгол" аян, Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Алхацгаая Гүйцгээе" хөдөлгөөний аянд нэгдэн, иргэдийн өдөр тутмын алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх идэвх оролцоог нэмэгдүүлж, өвчин эмгэг, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ бэхжүүлэх дадал хэвшлийг бий болгох зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.