ГАР УРЛААЧИД, ОЁДЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДУНД ЗАРЛАСАН "УРАН ГАР” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА

1
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийн дунд “Уран гар” уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдааны шилдэг оролцогчдын шагналыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалтын үеэр гардууллаа. Энэхүү уралдаанд Сонгинохайрхан дүүргийн 150 гаруй иргэний 500 орчим бүтээл ирсэн бөгөөд зургаан төрөл тус бүрээс дөрвөн шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналаа. Тодруулбал, оролцогчид Эсгий урлал, Арьсан урлал, Модон эдлэл, Оёмол бүтээгдэхүүн, Хатгамал наамал, уран зураг, Төмөр, чулуун ясан эдлэл гэсэн төрлүүдээр бүтээлээ ирүүллээ.




Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.