ТЕНДЕРИЙН УРИЛГА
|
Огноо : |
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр |
|
Тендер шалгаруулалтын нэр: |
“Соёлын ордны авто зам, зогсоол, тайз технологи угсралтын /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,5 дугаар хороо/” ажил
|
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
НХААГ/202212182 |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Соёлын ордны авто зам, зогсоол, тайз технологи угсралтын /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,5 дугаар хороо/ ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Нийт 2 багцаас бүрдэх бөгөөд эхний багц буюу БАГЦ-1 материал ирүүлэх
|
Багц |
Төсөл арга хэмжээ нэр |
Төсөвт өртөг |
|
Багц-1 |
Соёлын ордны барилгын авто зам зогсоол, /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,5 дугаар хороо/ ажил |
571,497,643 (таван зуун далан нэгэн сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин гурван) төгрөг |
|
Багц-2 |
Соёлын ордны барилгын тайз технологи угсралтын /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,5 дугаар хороо/ ажил |
1,125,102,357 (нэг тэрбум нэг зуун хорин таван сая нэг зуун хоёр мянга гурван зуун тавин долоон) төгрөг
|
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 5,714,980 (таван сая долоон зуун арван дөрвөн мянга есөн зуун наян) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Тендер оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- 2019, 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх.
- 2019, 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
- Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянгол-1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 302 тоот
Утасны дугаар: 7000-0717, 700-0771
Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
