|
|
Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 27
|
|
|
Тендер шалгаруулалтын нэр: Жишиг гудамж болгон тохижуулах (СХД,8,9,10,11,25,28,40, 42 дугаар хороо)
|
|
|
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202203343 |
Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Жишиг гудамж болгон тохижуулах (СХД,8,9,10,11,25,28,40, 42 дугаар хороо) гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 8,000,000 ( найман сая) төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөврөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- 2019, 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;
- 2019, 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 70 хувиас багагүй байх;
- Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Монгол улс, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Худалдан авах ажиллагааны алба 302 тоот
Утас: 7000 0717, 7000 0771
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
