.jpg)
Дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/497 дугаар Захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд шинэ жилийн “Шилдэг тохижилт, чимэглэл бүхий аж ахуй нэгж, байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарласан юм. Тэгвэл тус уралдааны дүн гарч шагналыг 01 дүгээр сарын 08-ны өдөр гардууллаа.
Болзолт уралдаанд шалгарсан байгууллага, аж ахуйн нэгжүүд Тэргүүн байр – Өргөмжлөл /1.5 сая төгрөг/, Дэд байр – Өргөмжлөл /1.0 сая төгрөг/, 3 дугаар байр – Өргөмжлөл /0.5 сая төгрөг/-өөр шагнагдах байсан бөгөөд тус уралдааны тэргүүн байранд “Талх чихэр” ХК, дэд байранд “Залуус-1” СӨХ, 3 дугаар байранд “Саруул хүү” ХХКомпаний “Сартуул” хүнсний дэлгүүр тус тус шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.


ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
