СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ  ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин  төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын  газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл  боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон  шалгаруулалтад урьж байна. Үүнд: 

 

БАГЦ 

БАЙРШИЛ

1

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэргийн хотхон” орчим ХЕТ-2013-8 багцын “А” хэсэгчилсэн талбайн нийт 2.1 га

 

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад  заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ  бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн  төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.  

Төлбөрийн данс:  Төрийн  банк:   1037018700375 тоот дансанд   компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг  тодорхой бичнэ.  

 

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг  худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн  байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас өмнө Сонгинохайрхан Дүүргийн дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 56 байр 1 тоот) хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.  Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон  дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 

       

         1.Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар,  ерөнхий  танилцуулга 

         2.2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт /сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны   борлуулалтын орлогын дундаж хэмжээ 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөгөөс  багагүй байна/ 

         3.Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн  газраас авсан тодорхойлолт 

         4.Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран  ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл  зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/ 

         5. Батлагдсан зураг, төслийн дагуу /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/

         6.Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны  нарийвчилсан төлөвлөгөөний хамт 

         7.Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө

         8.Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж  гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл 

         9.Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг  нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэл дээр орчуулж,  баталгаажуулсан байх/  

                                        ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

19 дүгээр хороо, 56 дугаар байр, 1 тоот

 

 Утас: 70172320 /ажлын цагаар/,

    Майл хаяг:






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.