ТЕНДЕРИЙН УРИЛГА

4

           

Огноо[1] :

2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Хороо, дүүргийн орчныг тохижуулах ”Шинэ хороо”төсөл (Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг, 8,11,28 дугаар хороо)

Тендер шалгаруулалтын дугаар:

БХБЯ/202212058

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хороо, дүүргийн орчныг тохижуулах “Шинэ хороо” төсөл (Улаанбаатар Сонгинохайран дүүрэг, 8,11,28 дугаар хороо) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 5,000,000 (таван  сая) төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөврөх валютын  дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн, 11 цаг 10 минутад зохион байгуулна. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:  “Үгүй”

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

            Үүнд:

-       2019, 2020, 2021 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх;

-       2019, 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй    байх;

     -    Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.       

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Монгол улс, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр Худалдан авах ажиллагааны алба 302 тоот

Утас: 7000 0717, 7000 0771


[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.