2022 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хот
Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллгааны алба нь СХДХААА/202203602 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 8,9,10,11,13 дугаар гудамжны айл өрхүүдийг төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбох ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
· ХАНГИЛЦАГ ХХК
· МӨНХ ХОС ШИТГЭЭН ХХК
· ИХ МЯНГАН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХХК
· АРВАЙН ПРОЕКТ ХХК
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Бүлэг 1 - Урилга
Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)
Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт
Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт
Бүлэг 5 - Ажлын даалгавар
Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 (тавин мянга) төгрөгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 302 тоот өрөөнд нээнэ
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Худалдан авах ажиллагааны алба 302 тоот
Утас: 7000 0717, 7000 0771
Цахим хаяг: www.tender.gov.mn,
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
