
Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “БИДНИЙ ДҮҮРЭГ-МИНИЙ ЦЭЦЭРЛЭГ” аяныг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА, “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “ӨНГӨЛӨГ ӨГЛӨӨ-ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ. Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамгийн анхны захиалагч цэцэрлэг боллоо.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
