Татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

8

Татвар, төлбөр хураах ажлыг

зохион байгуулах тухай

 

2022.03.02                                          Дугаар A/89                                 Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн12.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.5, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/156 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

3.1.Албан татвар, төлбөр хураах албан хаагчийг томилон, удирдлага арга зүйгээр ханган дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар);

3.2.Албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг хамтран зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар), Дүүрэг дэх Цагдаагийн газар    (Д.Батчулуун)-т;

3.3.Албан татвар, төлбөр хураах ажилд хариуцсан нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргаж хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг хороодын Засаг дарга нарт;

3.4.Дүүргийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар (С.Давааням);

 

3.5.Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператораар дамжуулан ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мессежээр мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn, татварын удирдлагын нэгдсэн систем     e-tax.mta.mn, itax.mta.mn”систем, “и-баримт” гар утасны аппликейшн, гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөр төлөх талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Д.Базар), дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д;

 

4.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар хуулийн хугацаанд зохион байгуулж, холбогдох төсөвт төвлөрүүлж үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг  (Б.Мягмарсүрэн)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.Алтаншагай






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.