Зардал гаргах тухай

7

Зардал гаргах тухай

 

2022.02.24                                          Дугаар A/83                                Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий хуулийн этгээдээр хийлгүүлэх зардлыг хавсралтаар баталсугай.

 

2.Үнэлгээ хийлгэхэд шаардагдах 34,650,000 (Гучин дөрвөн сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэсэн этгээдээс гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох хууль, журмын дагуу хүлээн авахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан Засаг даргын орлогч (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.