Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэн
батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын хэрэгжүүлэх чанарын багийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, бүтээмжийн багийн бүрэлдэхүүний нэрсийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг сайжруулах, ажлын төлөвлөгөөг батлуулж, албан хаагчдыг үүрэг чиглэлээр ханган, үр дүнг тооцож ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Т.Бат-Оргил)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/508 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
