Төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/07 дугаар, 2022 оны 11/05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Цахим дүүрэг төслийг 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.
2.Төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний хэрэгжилтийн тайланг хагас бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
