Жендэрийн дэд салбар хороо байгуулах тухай

1

Жендэрийн дэд салбар хороо

байгуулах тухай

 

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 227 дугаар тогтоолыг үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн хороодод Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлогын баримт бичиг, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, чиг үүрэг бүхий “Жендэрийн дэд салбар хороо”-г хорооны Засаг даргаар ахлуулан байгуулсугай.

 

2.“Жендэрийн дэд салбар хороо”-ны жишиг бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, дэд бүрэлдэхүүнд ажиллах албан хаагчдыг томилон, захирамжилж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, “Жендэрийн дэд салбар хороо”-г мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Салбар хорооны дэд дарга (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.