ТЕНДЕРИЙН УРИЛГА

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо :

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

5 ангийн тохижилт ширээ, сандал, бусад тавилга худалдан авах

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202308061

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 5 ангийн тохижилт ширээ, сандал, бусад тавилга худалдан авах ажлыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,357,764 (нэг сая гурван зуун тавин долоо мянга долоон зуун жаран дөрөв) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн, 10 цаг 40 минутат зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Үгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,                                                                                        Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     Утас: 70000717, 7000 0771






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.