|
№ |
Товч агуулга |
Хамтран хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан |
|
1 |
Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд, ажил үүргийн уялдаа холбооны талаар дүгнэлт гаргаж танилцуулах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
2 |
Дүүргээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж, хотоос гаргасан малуудыг хотоос зайдуухан нэг газарт төвлөрүүлж хашаалах, тухайн хашаалсан малыг эзэнд нь хүлээлгэж өгөхдөө нөхөн төлбөр буюу жишиг тариф гаргаад авдаг байх захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. |
Хөдөө аж ахуйн тасаг,
Мал эмнэлгийн тасаг |
|
3 |
Төсвийн орлого бүрдүүлэхэд дүүргүүд онцгой анхаарч ажиллах. |
Санхүү төрийн сангийн хэлтэс
Татварын хэлтэс |
|
4 |
Нийтийн аж ахуйд хэрэглэгдэж байгаа тусгай зориулалтын авто машинуудын стандартыг шинэчлэн гаргах. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
ТЦҮ ОНӨААТҮГ |
|
5 |
Орон нутгаас Улаанбаатар хот руу орж ирж байгаа автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах захирамжийн төслийг яаралтай боловсруулж, танилцуулах. |
Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар алба |
|
6 |
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд бодлогын дүн шинжилгээ хийгээд яаралтай танилцуулах. |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
