СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН 2014 ОНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

1

СХД-ийн НДХэлтэс нь тайлангийн хугацаанд НДСангуудын орлогын төлөвлөгөөг 37445,1 сая төгрөг оруулахаас 35420,7 сая төгрөг буюу 94,59 хувийн биелэлттэй байна.

2014 онд Тэтгэврийн даатгалын сангаас нийт 28912 тэтгэвэр авагчдад 68496,3 сая төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас 6113 хүнд 2350,3 сая төгрөг, ҮОМШӨ даатгалын сангаас 174 хүнд 28,1 сая төгрөг ажилгүйдлийн даатгалын сангаас 1401 хүнд 1395,1 сая төгрөг нийт нийгмийн даатгалын сангаас 36549 иргэд даатгуулагчдад 72269,8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгосон байна.

 

Тэтгэвэр олголтын талаар

Тэтгэврийн даатгалын сангаас нийт 28912 тэтгэвэр авагчдад 66806,5 сая төгрөг олгосон ба үүнээс өндөр насны  тэтгэвэрт 23234 хүнд 57096,2 сая төгрөг, тахир дутуугийн  тэтгэвэрт 4085 хүнд 8601,5 сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1593 хүнд 2798,6 сая төгрөгийг тус тус олгосон байна. Мөн энэ онд нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө, тэтгэвэр авагчдын тоо, дундаж тэтгэврийг өмнөх онуудтай харьцуулан үзэхэд:

Тэтгэмж олголтын талаар

2014 онд тэтгэмжийн даатгалын сангаас 6113 хүнд 2350,3 сая төгрөгийг зарцуулсан. Үүнээс 3715 иргэний Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжинд 618,4 сая төгрөг, 2372 иргэний жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 1709,0 сая төгрөг, 26 иргэнд оршуулгын тэтгэмжинд 22,9 сая төгрөгийг тухай бүрд нь олгосон.         

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг сард 2 удаа буюу  2014 оны 10-р сарын 01-ний байдлаар 1401 иргэнд 1395,1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгож ажилласан.           

Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 174 иргэнд 28,1 сая төгрөгийг олгосон байна.

2014  оны  тэтгэмж олголтын нэгдсэн мэдээллийг харуулбал:

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.