ХӨРШИЙН ХОЛБООНД ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ

1

Төрийн байгууллагуудын үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох байдаг билээ. Энэхүү чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг даргын ажлын албанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

 Дүүргийн 26 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран “Хөршийн холбоонд хамтдаа нэгдэцгээе “аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.

 

Энэхүү аян нь хорооны нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангуулах, хамтран ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах бэхжүүлэх зорилготой юм.

Аяны хүрээнд 11 дүгээр сарын 13-ны өдөр “Сонор” хэсэгчилсэн арга хэмжээг авч явууллаа. Үүнд нийт 96 ажилтан албан хаагч, иргэдийн   бүрэлхүүнтэй 12 баг  12 байршилд  эргүүл хийх, хэрэг зөрчил илрүүлэх,  хяналт тавих,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах,  гарч болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллуулах талаар айл, өрх, ААНБ, гудамж, худаг, нийтийн эзэмшлийн талбайд ухуулга сурталчилгаа хийх, санамж, сэрэмжлүүлгийг байршуулах, тараах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажилласан бөгөөд 84 гудамжны 20 байршилд ухуулга сурталчилгаа, заавар зөвлөмж байршуулж, нийт 1161 иргэн, 79 ААНБ-ыг хамруулан ажиллаж,  235 зөрчил илрүүлснээс галын зөрчил 203, гэмт хэргийн зөрчил 32 илрүүлсэн байна.

Энэ мэт иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилго бүхий ажил, арга хэмжээг цаашид тогтмолжуулан авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.