ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭНЭ

5

Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар  хороодын нутаг дэвсгэр буюу Баруун салаа орчимд зөвшөөрөлгүй дураараа бууж, суурьшсан айл өрх цөөнгүй бий. Дүүргийн өмч газрын харилцааны албанд үүнтэй холбоотой өргөдөл гомдол, газрын маргаан, шийдвэрлэх асуудал олон байдаг юм.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд Өмч газрын харилцааны албаны ажилтнуудын хамт өнөөдөр тухайн газар дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа.  Голын ай сав газар, рашаан булгийн эх, ой модон дунд зөвшөөрөлгүй буусан айлууд мод огтлох, байгаль орчныг бохирдуулах зэрэг сөрөг

 

үр дагавар гаргаж байгааг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу нүүлгэх арга хэмжээ авах талаар судлан танилцуулахыг Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.  Түүнчлэн энэ орчимд мод үржүүлэгийн чиглэлээр авсан газраа зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байгаа зэрэг зөрчлүүдийг шийдвэрлэхээр болсон юм.

Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Сайнтөгс, Ш.Одгэрэл нар мөн хамт очиж,  энэхүү байдалтай танилцсан юм.


 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.