Монгол улс 3 саядахь иргэнээ хүлээн авсан баярт мөч дөнгөж саяхан тохиосон билээ. 3 саядахь иргэний чацуутан болж 180 хүүхэд төрсний 18 нь Сонгинохайрхан дүүргийн иргэн юм байна. Одоогийн байдлаар 18 хүүхдийн 8 нь төрсний гэрчилгээгээ аваад байна.
Мөн өдөр 3 сая дахь иргэний чацуутан болж СХД-н 22 хорооны иргэн Содномжамцын Цогнэмэхийнд 2 ихэр хүү мэндэлжээ. Ховорхон тохиох баярт үйл явдал болсон 2 ихэр хүүг өнөөдөр тэдний аав С.Цогнэмэх Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст ирж төрснийг нь бүртгүүллээ. 2015.01.24ний 08:56, 08:59-д тус тус мэндэлсэн Ц.Төгсбаясгалан, Ц.Төгсбуян хүүгийн төрсний гэрчилгээг тус дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Бүртгэлийн хэлтсийн дарга, Ө.Өнөрлхам, ИБТ-н дарга Ч.Бадамгарав, Улсын бүртгэгч Ө.Манжил нар гардуулж өглөө.
Цогнэмэхийнх өмнө нь хүү охин 2-той байсан бол одоо ам бүл 6-уул болжээ. Эх нь бага зэрэг хүндрэлтэй төрсөн ч одоо эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгээс 2015.01.29нд гарсан байна. Дашрамд сонирхуулахад 2 хүүгийн нэрийг ах эгч нь өгчээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
