
Дүүргийн Засаг дарга М.Чинболд нийт 32 хорооныхоо иргэдтэй хийх уулзалтыг өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 09-нөөс эхлүүлээ. Энэхүү уулзалтаар Засаг дарга 2013-2016 оны Үйл ажилгагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг иргэддээ тайлагнаж, 2013, 2014 онд
хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байгаа юм. Түүнтэй хамт Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсч , тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж байна. Дүүргийн удирдлагууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдтэйгээ уулзсанаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаагаараа ач холбогдолтой болж байна.
Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд бол хамтын хүч, зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон. Иргэдийн санал санаачилга, хороод дүүргийн төрийн албан хаагчид, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн шат шатандаа хичээж ажилласаны үр дүн юм хэмээлээ.
Энэхүү уулзалт сар шинийн баярын өмнө болж байна. Иймээс Засаг дарга М.Чинболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хороо бүрээс тодорхой тооны ахмадуудад гарын бэлэг гардууллаа







ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
