ЗАСАГ ДАРГА ИРГЭДДЭЭ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

1

Дүүргийн Засаг дарга М.Чинболд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 09-13 өдрүүдэд нийт 32 хорооныхоо иргэдтэй уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын зорилго нь Засаг дарга 2013-2016 оны Үйл ажилгагааны хөтөлбөрийнхөө биелэлтийг иргэддээ тайлагнаж, 2013, 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах байлаа. Түүнтэй хамт Засаг даргын Тамгын газрын болон

 

дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзан санал сэтгэгдэлийг нь сонсч  , тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан юм. Дүүргийн удирдлагууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдтэйгээ уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байснаараа ач холбогдолтой болжээ.

Засаг дарга М.Чинболд уулзалтын үеэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд бол хамтын хүч, зүтгэлийн үр дүн гэдгийг онцолсон.  Иргэдийн санал санаачилга, хороод дүүргийн төрийн албан хаагчид, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон  нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн шат шатандаа хичээж ажилласаны үр дүн юм хэмээлээ.

Иргэдийн зүгээс энэхүү уулзалтын ихэд сайшаан хүлээн авсан бөгөөд иргэдийн ирц идэвх сайн байлаа. Тэд ....дүүргийн Засаг дарга нар тэр болгон иргэддээ ингэж тайлан тавьдаггүй, ингэж хийсэн ажлуудаа бидэнд танилцуулж байгаа нь сайхан байна гэцгээж байсан бөгөөд цаашид дүүргээс зохион байгуулах арга хэмжээнүүдэд өөрсдийн санал санаачлагаа хүргүүлэн идэвхтэй оролцно гэдгээ илэрхийлж байлаа.

Энэхүү уулзалт сар шинийн баярын өмнө болсон. Иймээс Засаг дарга М.Чинболд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хороо бүрээс тодорхой тооны ахмадуудад гарын бэлэг гардууллаа.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.