.jpg)
2015 оны 03 дугаар сарын 02
Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвөлгөөн 03 дугаар сарын 02-ны өдрийн 1400 цагаас дүүргийн Иргэний танхимд 93,7 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав.
Хороодын шуурхай зөвөлгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнөөр монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүрдэлтийн явцийн талаарх мэдээлэл, Дүүргийн тохижилт цэвэрлэгээний асуудлын талаар товч мэдээлэлүүдийг сонсолоо.
Өнгөрсөн 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хороодод өгөх үүрэг даалгаварыг өглөө.
Өнгөрсөн хугацаанд хороодод тулгамдаж байгаа асуудлуудыг хүлээн авч нэгтгэн шийдвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээг дүүргийн вэб сайтад байршуулан ажилласан. Хороодод тулгамдаж байгаа нийт 62 асуудлаас 55 асуудлыг шийдвэрлэсэн. Шийдвэрлэлтийн явц 88,7 хувьтай байна.
.jpg)


ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
