Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хорооныхоо сайхан ээжүүдийг өргөмжлөн алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа. Олон үр хүүхэд төрүүлэн, тэднийгээ өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн, мөнхүү эх орондоо ихийг хийж бүтээсэн есөн ээжийг “Есөн эрдэнийн ээж”-ээр өргөмжлөн алдаршуулсан юм.
Арга хэмжээг тус хорооноос 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэхүү гэгээн үйл ажиллагааг жил бүр дэмжин оролцдог нь уламжлал болоод байна.
Тус арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 25-р хорооны Засаг дарга Б.Мөнхцэцэг, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар байлцаж “Есөн эрдэнийн ээж”-үүдэд өргөмжлөл гардуулсан юм. Удирдлагуудын зүгээс өргөмжлөл хүртсэн болон хүрэлцэн ирсэн ээжүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэн, эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөлөө.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
