СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРОО “ОРЧЛОНГИЙН САЙХАН ЭЭЖҮҮД”-ЭЭ ӨРГӨМЖЛӨЛӨӨ

7

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн 8-р хорооноос “Орчлонгийн сайхан ээжүүд” арга хэмжээг зохион байгууллаа.   Энэхүү арга хэмжээ 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй бөгөөд иргэд олон нийтийн зүгээс талархалтай хүлээж авч байгаа юм.

Арга хэмжээ дуутай хууртай, найртай сайхан болж хорооныхоо 7 сайхан ээж, 2 сайхан дархан бэрийг өргөмжлөн алдаршуулж өргөмжлөл, медаль, тууз, гарын бэлгээр урамшуулав.

 

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Гэрэлт-Од” ХХК, “Очир суварга” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагааг дэмжин оролцож, хамтран зохион байгуулсан юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.