ДҮҮРГИЙН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

4

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дүүргийн эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хүргэхэд чиглэгдсэн бөгөөд

 

 

  • СХДЭЗ-ийн үйл ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох
  • Дүүргийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах
  • Хороодын эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой жигд явуулах боломжийг судлах үндсэн 3 зорилтыг дэвшүүлжээ.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Дэлгэр “Сонгинохайрхан дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, өнөөгийн байдал” сэдвээр, удирдах зөвлөлийн гишүүн А.Төгссайн “Дүүргийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвээр, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын хуульчдын бүлгийн гишүүн, багш О.Хишигмөнх “Хөгжил ба эмэгтэйчүүдийн эрх” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тус зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан ТББ, СХД-ийн 32 хорооны эмэгтэйчүүдийг төлөөлөл зэрэг 360 хүн оролцсон бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар хүндэт зочноор орлцон зөвлөгөөнд амжилт хүсч үг хэллээ.

Оролцогчид  зөвлөгөөндөө идэвхтэй оролцож тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн уриалга гаргасан юм. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.