
Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат нар СХД-т ажиллалаа. Улаанбаатар хотын босгосон анхны бондын санхүүжилтээс 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжинд гурван байршлын 20 км гаруй замд ээлжит их болон урсгал засвар хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал эл дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг энэ ондоо багтааж хийнэ.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
