УС ТОГТДОГ ДОЛООН БАЙРШИЛД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙ УГСАРААД БАЙНА

1
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “ГУББГ-аас 2020 оноос хойш нийт 37 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна. 2023 онд хийсэн судалгаагаар ус тогтдог 50 байршил байсан. Энэ онд эдгээрийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар долоон байршилд угсраад байна хэмээн мэдээллээ.





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.