АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

3

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ,  Нийгмийн даатгалын хэлтсээс хамтран  зохион байгуулсан дүүргийн “Ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн” 2015 оны 03 сарын 27 ний өдөр МҮЭСТО-д  боллоо.

Энэхүү зөвлөгөөнөөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад Нийгмийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, болон бусад холбогдох  хуулийг сурталчлан,  шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй нэгж байгууллагуудыг тодруулан урамшуулсан юм.

 

Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд 300 гаруй ажил олгогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.