ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ, ГАЗАР ДЭЭР НЬ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭВ

2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан СХД-ийн 4, 20 дугаар хороонд ажиллалаа. Тус хороодод ажиллах үеэрээ   орон сууцны хороолол дунд газрыг зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд, машины сэлбэг борлуулж буй иргэн Батсайханы зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа  явуулах чиглэл өгөв.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш ажилчдын орон сууцны барилга бариулах газрыг чөлөөлөх ажлыг явуулж эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус ажлыг эрчимжүүлэн энэ онд багтаан дуусгах чиглэлийг өгч, 2025 онд тус орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

4 дүгээр хороонд байрлах Монгол-Оросын хамтарсан сургуулийн ойролцоо цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байгуулж хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бүтээн байгуулалтыг байгуулахаар боллоо.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.