
Монгол Улсад Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 18 баг томилогдон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд тандалтын 4 багийг бэлэн байдалд шилжүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 27 ӨЭМТ-үүдийн ирүүлсэн судалгаагаар Улаанбурханы товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй нийт 100% хүүхэд байна. Үүнээс 9 сартай 257 хүүхэд, 2 настай 303 хүүхэд байна.
Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг бөгөөд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг эмч нар зөвлөж байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
