
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.
Энэ үеэр хэлтэс, албадын дарга нар цаг үеийн нөхцөл байдал болон Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй Улс,Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явц, хашаа хайс чөлөөлсөн талбайн тохижилт, өвөлжилтийн бэлтгэл, боловсролын байгууллагын бүтээн байгуулалтын явц, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Хурлын үеэр дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаа зарлагдаад амжилтгүй болсон тендерүүдийн шалтгаан нөхцөл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах, баригдаж дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай нь газар дээр нь танилцаж, шинэ шийдлүүдийг гаргаж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг чанар, стандартын дагуу хийлгүүлэхэд хяналт тавих, дүүргийн хэмжээнд гудамжинд ус ихээр тогтдог байршлуудыг судалж, шийдэл гаргаж танилцуулах. , стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах зэрэг 17 үүрэг даалгавар өглөө.

Тодруулбал,
· - Төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дотоод хяналт шалгалтаа сайжруулах албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
· -Хот нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон явган хүний зам талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах.
· - Хүнд даацын автомашиныг байршуулах 2-3 цэг байгуулах асуудлыг танилцуулах.
· -2024 оны 01-08 дугаар сар хүртэлх Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн бүх үүрэг даалгаврын хэрэгжилтийг байгууллагууд тайлагнаж ажиллах.
· -“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, гэр хорооллын гудамж зам талбай болон аж ахуйн нэгж байгууллагуудын орчны гадна талбайн шарилж, хог хаягдлыг цэвэрлүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлага тавьж, орчны тохижилтын ажлыг хийлгүүлэх.
· -Дүүргийн хэмжээнд мал гаргах, эзэнгүй нохой, муур устгах ажлуудаа шуурхай зохион байгуулах
-“Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, сургуулийн автобусыг мэргэжлийн чиг үүргийн байгууллага болох автобус баазад шилжүүлж, засвар арчлалтыг хийлгүүлэх.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
