ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2

 

Их цэвэрлэгээний ажилд 86 төрийн байгууллага, 14 сургууль, 49 Сууц өмчлөгчдийн холбоо, 1597 аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид болон 5300 орчим иргэн оролцож,  211737 м/кв талбай цэвэрлэн,    536,6  тн хог хаягдлыг 172 рейсээр Нарангийн энгэрийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэсэн байна.

 

Энэ удаагийн их цэвэрлэгээ нь өмнөх жилүүдийнхээс харьцангуй өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай болсноороо онцлог байв. Жишээ нь дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй 300 иргэнийг түр ажлын байраар ханган, дүүргийн хэмжээний гэрлийн шон, хашаа, байшингийн хананд наасан зарлалуудыг бүрэн хуулах ажлыг 17, 18-ны өдрүүдэд хийж дуусгасан. Дүүргийн хэлтэс албадууд хороодын цэвэрлэгээний ажилд хяналт тавихаас гадна цэвэрлэгээг хамтран хийж оролцлоо. Хог цэвэрлэх, ачиж тээвэрлэгч Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд хариуцсан хороодын Засаг дарга нартай хороон дээр нь очиж биечлэн уулзах, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчдыг оролцуулан хурал зохион байгуулах зэргээр идэвх санаачлагатай ажилласан. 8-р хорооны иргэд Гүнжийн нуур орчмыг, 11 дүгээр хорооны иргэд өндөр хүчдэлийн дагуу өргөн гудамжийг, 2-р хорооны иргэд Сүрлэнгийн байр орчмын хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгасан гэхчилэн зохион байгуулалтын болон гүйцэтгэлийн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.