
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар Өнөр бүсийн 12 дугаар хороонд ажиллах үеэрээ тус хорооны 1-р байрны баруун талын авто зогсоолыг камержуулах, хорооны байрны дэргэдэх нийтийн эзэмшлийн талбай дахь хуучирч өнгө үзэмж алдсан сүүдрэвчийг засварлахыг холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн. Дээрх чиглэлийн дагуу 12 дугаар хорооны 70 машины авто зогсоолыг бүрэн камержуулж, хуучин сүүдрэвчийг засварлаж өнгө үзэмжийг сэргээлээ.
Тус тохижилтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа 12 дугаар хорооны иргэд илэрхийлж байна.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Туул:
Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд 12 дугаар хороонд маш их ажил хийж байгаа. Жишээ нь, 1-р байрны хажуу талд байсан хуучны гараж, чингэлгийг чөлөөлж автомашины зогсоол байгуулсан. Тухайн зогсоол өмнө нь хяналтын камергүй байсан бөгөөд зарим иргэд эд хөрөнгөө хулгайд алдах тохиолдол их гарч байсан. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатарыг тус хороонд ажиллах үеэр уламжилсаны дагуу өнөөдөр камертай боллоо. Мөн хорооны хажууд байдаг хуучны эвдэрч, хуучирсан сүүдрэвчийг сэргээн засварлаж өгсөнд хорооныхоо нийт иргэдийн өмнөөс Б.Хуягбаатар даргадаа талархаж байна.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
